Ирина Шэйк шинэ хүүхдээ хүлээж байна

2016/12/08
Share |
Хүмүүс:
Ирина Шэйк шинэ хүүхдээ хүлээж байна

30 настай супермодель Ирина Шейк, 41 настай жүжигчин Брэдли Купер нар анхны хүүхдээ хүлээн авах бэлтгэлээ хийж эхэлжээ.

Оросын гоо үзэсгэлэн Ирина Шейк завгүй ажил амьдралынхаа хажуугаар эх нутгаа зорин төрсөн ээжтэйгээ уулзах нь олширсон гэнэ. Ээжтэйгээ уулзаж, зөвлөгөө аван шинэхэн ээж болох бэлтгэлээ одооноос хийж байгаа аж. Эмэгтэй хүн жирэмсэн болоход нөхрөөс гадна ээжийн хайр халамж, зөвлөгөө сургаал гэдэг хамгийн эрхэм байдаг билээ.

Түүнчлэн Ирина ирээдүйн хадам ээжтэйгээ  ч мөн сайхан харилцаатай байдаг аж. Брэдли Купертай болзоод жил хагасын хугацаа өнгөрч байгаа бөгөөд анх үерхэж эхлэхдээ л Брэдли найз бүсгүйгээ төрсөн эхтэйгээ танилцуулсан гэдэг.

Брэдлигийн эцэг нас барахад ээж Глори нь хүүдээ хань болохоор хамт амьдарч эхэлсэн аж. Ирина, Глори нар хамтдаа дэлгүүр хэсч, гадуур зоог барих дуртай гэнэ.

Жүжигчин Брэдли Купер ч мөн эцэг болохдоо бэлдэж байна. Тэрбээр үзэсгэлэнт бүсгүйдээ өмнөхөөсөө ч илүү цаг гаргаж, халамжлах болсон гэнэ. Ирина Шейкийг онгоцны буудалд буухад нь хэдий ажлын шугамаар завгүй байсан ч тосон авч, хүргэж өгөх зэргээр анхаарал халамж нь илт “нэмэгдсэн” сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jevgcn iDCflzjmlupdfehlgq, [url=http://wiizdgfeadyb.com/] wiizdgfeadyb[/url], [link=http://divzimuanebj.com/ ]divzimuanebj[/link], http://opiukrencheq.com/
IP:31.184.238.87  2019-03-26 15:53:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.