Хувиараа хөдөлмөр эрхлэгчид НД-ын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно

2016/12/08
Share |
Хүмүүс:
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид НД-ын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй  малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ш.Раднаасэд нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх хугацааг мөнгөн орлого олох цаг хугацаатай давхцуулж болохгүй юу хэмээн тодруулсан. Учир нь нь малчид бусад ажил эрхлэгчидтэй адил сар бүр орлого олоод байдаггүй. Нийт малчдын 8 хувь нь л нийгмийн даатгалд хамрагдсан байгаа нь ч үүнтэй холбоотой гээд хуулийн төсөлд малчид, хөдөлмөр эрхлэгчдэд ямар боломж олгож байгаа вэ хэмээн лавлалаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Малчид тогтмол орлого олж чаддаггүйн улмаас сар бүр тогтмол нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Малчид хавар ноолуур бэлтгэлийн, өвөл мах бэлтгэлийн үеэр орлого олдог. Тиймээс малчид орлого олсон үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ улирлаар, хагас жил, бүтэн жилээр төлөх боломжтой. Нийгмийн даатгалын ажилтантай гэрээ байгуулахдаа энэ талаар тусгаж болно. Энэ нь хуулиараа нээлттэй. Хууль хэрэгжсэнээр нийт 400 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгоно гэж тооцож байгаа гэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар малчдад урьдчилан танилцуулах талаар анхаарах хэрэгтэй гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төсөлд 15-60 нас гэж тусгасан шалтгааныг тодрууллаа.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзоригийн тайлбарласнаар, Хөдөлмөрийн тухай хуулиар 15 нас хүрсэн иргэн эцэг эхийн хараан дор хөдөлмөр эрхлэх эрх нь нээгддэг бөгөөд 15 насанд хүрснээр ажиллах хүчинд багтаж байгаа болохоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх иргэний насыг 15-60 гэж тусгасан юм байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.