Коби Брайант гурав дахь охиноо өлгийдөн авлаа

2016/12/09
Share |
Хүмүүс:
Коби Брайант гурав дахь охиноо өлгийдөн авлаа

Сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайант эхнэр Ванесса Брайант нар гурав дахь охиноо өлгийдөн авлаа. Хосууд өнгөрөгч долдугаар сард охин үрээ хүлээж буй гэдгээ цахим хуудсандаа  баяртайгаар хуваалцаж байсан юм.

Төрөлхийн авьяастай сагсан бөмбөгийн од Коби Брайант ахлах сургуулиа төгсмөгцөө NBA-д тоглох болж тухайн үедээ хамгийн их шуугиан тарьж “ЛА Лейкерс”-т тоглох болсон байдаг.  Спортод амжилт гаргаж байсан түүний хувийн амьдрал тийм ч амар байгаагүй гэдэг.  Коби 1999 онд тухайн үед 17 настай ахлах сургуулийн сурагч байсан Ванесса Лейнтэй танилцсан нь өдгөө гурван охиныг нь төрүүлж өгсөн түүний хайрт эхнэр юм.

 

Хосууд танилцаад зургаахан сарын дараа сүй тавьж, 2001 онд гэрлэсэн бөгөөд тэдний даруухан хуриманд эцэг эх, эгч нар мөн сагсны багийнхан нь  ч оролцоогүй гэдэг. Учир нь Брайантын эцэг эх тэднийг хэт залуудаа гэрлэж байна хэмээн буруутган эсэргүүцэж байсан аж.

Хосуудын ууган охин болох Наталья Брайант 2003 онд мэндэлснээр гэр бүлийнхний хатуу байр суурь зөөлөрч эхэлсэн бол гурван жилийн дараа дунд охин Жианна Брайант төрсөн юм. Сонирхуулахад Жианна охин Кобегийн багийн анд Шакилын охин Миара Санаагаас зургаахан минутын өмнө төрсөн гэдэг.

Кобегийн гурав дахь охин төрөх тухай мэдээлэл олон нийтийн анхааралд байсан юм. Учир нь тэрбээр сагсан бөмбөгийн ертөнцөд 20 жил зүтгэсэн карьераа өнгөрөгч дөрөвдүгээр сард өндөрлөсөн бөгөөд хамгийн сүүлчийн тоглолтоо багаа манлайлан Юта Жазз багтай хийж,  101-96 харьцаагаар буулган авсан байдаг.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Антон Перезвоните мне пожалуйста 8(904)332-62-08 Антон.
IP:91.109.29.141  2019-06-21 01:26:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.