А.Батсуурь дэлхийн аварга боллоо

2016/12/12
Share |
Хүмүүс:
А.Батсуурь дэлхийн аварга боллоо

Швейцарийн Цюрих хотноо жүдо бөхийн Армийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцсон бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 13 тамирчин оролцож буй. Цэргийн 37 дахь удаагийн ДАШТ-ний 66 кг-ийн жинд зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Адъяагийн Батсуурь алтан медаль хүртсэн байна. Мөн -73 кг-ийн жинд хүч үзсэн Э.Түмэннасан хүрэл медаль хүртжээ.

Сонирхуулахад, үүнээс өмнө монголын жүдочдоос хоёр тамирчин армийн ДАШТ-ээс медаль хүртсэн. Тодруулбал гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Халиуны Болдбаатар 1993 онд хүрэл, ОУХМ П.Нямлхагва 1999 онд алтан медаль хүртэж байжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.