Барилгачин Баяраа зохиолын дуучин “болжээ”

2016/12/12
Share |
Хүмүүс:
Барилгачин Баяраа зохиолын дуучин “болжээ”

“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг А.Отгонбаяр анхны уран бүтээлээ ээждээ зориулан, зохиолын дууны жанраар гаргажээ. Тэрбээр ээждээ зориулан “Ижийдээ очмоор” дуугаа гарган өнгөрсөн сард Youtube-д байрлуулсан байна. А.Отгонбаяр энэ талаар ярилцлагадаа “Анхныхаа уран бүтээлийг ээждээ зориулсан болохоор зохиолын дууны жанраар хийлгүүллээ. Гэхдээ цаашид зохиолын биш кантри стилиэр уран бүтээлээ гаргахаар ажилдаа орсон. Удахгүй уран бүтээлээ хүргэнэ” гэжээ.

“Дуучин болох хүсэлтэй ч амьдралын боломжгүйгээсээ барилгачин хийдэг” хэмээн “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр хэлж байсан түүнд өнгөрсөн жил Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр СУИС-ийн урилга гардуулсан билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад СУИС биш Япон улсад дуурийн дуу эсвэл жааз кантри чиглэлээр мэргэшихээр болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.