Улсын начин Д. Сугаржаргалыг зодож хүнд гэмтээжээ

2016/12/13
Share |
Хүмүүс:
Улсын начин Д. Сугаржаргалыг зодож хүнд гэмтээжээ

Улсын начин Д.Сугаржаргал халдлагад өртөж, хүндээр гэмтсэн байна. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 28-ний шөнийн 02 цагийн орчим Улсын их дэлгүүрийн хажууд байрлах “Аригу” гэх бааранд улсын начин Д.Сугаржаргалыг хэсэг нөхдийн хамт сууж байхад нь гаднаас үл таних дөрвөн залуу орж ирсэн байна.

Тэдгээр залуус Улсын начин Д.Сугаржаргалыг архины шилээр толгойн тус газарт нь цохин ухаан алдуулж гэмтээжээ. Үүний дараа дээрх залуус хагарсан архины шилээр Д.Сугаржаргалын нүүрийг хүндээр гэмтээж, зэрэмдэглэсэн нь тус баарны хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Энэхүү хэргийг түүний гэр бүлийн зүгээс зохион байгуулалттай гэмт хэрэг байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Одоогийн байдлаар тэрээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Түүний өмгөөлөгчийн зүгээс “Энэ хэрэг нь санаатайгаар хүний биед гэм хохирол учруулах, цаашлаад хүний аминд халдах сэдэлтэй, урьдчилан үгсэн тохиролцсон зохион байгуулалттай гэмт хэрэг” хэмээн хэлжээ. Харин тэрээр өнөөдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж буй юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.