С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болно

2016/12/13
Share |
Хүмүүс:
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болно

С.Зориг агсаны шүүх хурал маргааш /2016.12.14/ өдөр Хорих 461-р ангид болох талаар бид өмнө нь мэдээлсэн. Төрийн нууцтай холбоотой мэдээлэл хавтаст хэрэгт бий учраас Улсын Ерөнхий прокурорын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарч байгаа гэдгийг хэлээд “Гэхдээ шүүх хуралдааныг хаалттай эсвэл нээлттэй явуулах асуудлыг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ” гэдгийг манай сайтад өгсөн тодруулгадаа хэлсэн юм. Энэ хэрэг маш нууцын зэрэглэлтэй учраас хуулиараа шүүх хурлыг хаалттай хийх ёстой аж. Тиймээс Шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээд хуулийн дагуу хаалттай хийхээр болжээ. Гэхдээ шүүх хурлын эхлэл болон төгсгөлд хэвлэлийг оруулахаар зохицуулалт хийсэн байна.

Дашрамд сануулахад, шүүх хурлын Шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар томилогдсон байна. Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан аж. Харин хэргийн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох бол хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцох юм.

Л.ХАЛИУ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.