18 жил дарагдсан дуулиант хэргийн анх удаагийн шүүх хурал хойшлов /ФОТО/

2016/12/14
Share |
Хүмүүс:
18 жил дарагдсан дуулиант хэргийн анх удаагийн шүүх хурал хойшлов /ФОТО/
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 461 хорих ангид шүүж буй. Шүүх хуралд уг хэргийн шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэдийн төлөөлөл, шүүх хуралдааны нарийн бичиг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр цагдаа, тагнуулын байгууллагын хатуу хяналт дор үргэлжилж байгаа юм. 
 
Түүнчлэн шүүх хуралд хохирогчид болон шүүгдэгчдийн ар гэрийнхнийг оруулахгүй байгаа талаар гомдол гаргаад байсан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шүүх  хуралд оролцогч талуудаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан бөгөөд дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа.
 
Тодруулбал: Хохирогчдын өмгөөлөгчид хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй, мөн нэр бүхий гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч 12 сарын 21 нь буюу ирэх лхагва гараг хүртэл хойшлууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
эх сурвалж: mminfo.mn
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.