Х.Бат-Ундрал хамтлагтаа эргэн нэгджээ

2016/12/16
Share |
Хүмүүс:
Х.Бат-Ундрал хамтлагтаа эргэн нэгджээ

Guys хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал өнгөрсөн тавдугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон тухай дуулиан дэгдсэн. Тухайн үед хамтлагийнхан  Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдохоос сарын өмнө хамтлагаасаа гарсан, Guys хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болсон хэмээн хамтлагийн ахлагч М.Мягмар мэдэгдээд байсан билээ.

Улмаар Х.Бат-Ундралд холбогдох шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард болж түүний зүгээс шүүх танхимд  "Ийм ноцтой гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсч байна. Намайг гэдэг хүн бүрээс уучлал гуйя. Олны танил хүн байж олны дунд биеэ зөв авч явж чадаагүйдээ харамсч байна. Монгол төрийн минь сүлд өршөөж, гэм буруугаа ойлгож байгааг минь харгалзаасай. Би хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд уран бүтээлээс гадна маш их зүйлийг хийхээр төлөвлөж байна. Залуусыг хар тамхитай тэмцэхэд уриалан дуудаж, илүү их уран бүтээл хийх итгэлийг өгөөч” хэмээн гэмшиж буйгаа илэрхийлж, шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноосон байдаг.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.