Хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн боожээ

2016/12/16
Share |
Хүмүүс:
Хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн боожээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан хоол хүнсээр дамжих өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулжээ. Шалгалтаар хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг багцалсан зэрэг зөрчил илэрсэн байна.

 

Шалгалтад худалдааны 334, хоол үйлдвэрлэлийн 84, нийт 418 байгууллага хамрагдсанаас 296 зөрчил илрүүлжээ. Тодруулбал “Нарантуул”, “Барс”, “Хархорин” зэрэг худалдааны төвд түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу, тавиур дээр худалдаалсан. “Алтжин” худалдааны төв, “Содон”, “Эрдэнэбулган” зэрэг худалдааны төвд худалдаалж буй хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

 

Мөн “Мон-Үр” ХХК, “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгийн үнэ бүхий 2.35 кг “Зочин”, “Чанамал” хиамыг татан авч, зөрчлийг арилгуулсан байна.

 

Хүнсний бүтээгдэхүүний 49 дээжийг мал эмнэлэг, ариун цэврийн болон хими, нян судлалын лабораторид шинжлүүлэхэд таван дээж нь стандартын шаардлагад нийцэж, 11 дээжийн хариу одоогоор гараагүй байгаа аж.

 

Иймд иргэд, олон нийтэд худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн сар, өдөр болон сав баглаа боодлын битүүмжлэлзэргийг сайтар шалгаж авахыг, худалдааны төвүүдэд хувь хүмүүсийн боосон хүүхдийн бэлгийг худалдан авахдаа хугацааг шалгаж авах шаардлагатайг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ismaqeej , http://conculosssol.emeineseit e.de/blog/single-wurzburg-part y.html single_würzburg_party, http://heathmaibertough.emeine seite.de/blog/single-zevenaar. html single_zevenaar, http://simovalut.emeineseite.d e/blog/site-de-rencontre-gratu ite-pour-homme.html site_de_rencontre_gratuite_pou r_homme,
IP:37.230.212.178  2018-12-16 13:50:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.