Трамп Сталлонег ”өөд нь татна”

2016/12/19
Share |
Хүмүүс:
Трамп Сталлонег ”өөд нь татна”

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол 2017 оны нэгдүгээр сард болох билээ. Трамп өдгөө албан тушаалаа хүлээж аваагүй байгаа ч гэсэн хамтарч ажиллах хүмүүсээ сонгон шалгаруулж байгаа гэнэ шүү. Барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Дональд өөрийгөө нэр нөлөөтэй, алдартай хүмүүсээр хүрээлүүлэх бодолтой байгаа гэнэ.

Тэдний нэг нь нэрт жүжигчин Сильвестр Сталлоне болж мэдэх юм. Трамп түүнд одоогоор албан ёсны санал тавиагүй байгаа ч ийм зүйл болох магадлал өндөр байгаа аж.

Тэд анд нөхөр бололцоод олон арван жил болж байгаа, Трамп Сталлонегийн ажилдаа хандах хандлагыг өндрөөр үнэлдэг байна. Тиймээс Дональд найзыгаа Урлагийг дэмжих үндэсний сангийн тэргүүнээр томилох бодолтой байгаа юм. Урлагийг дэмжих үндэсний сан нь АНУ-д 1965 онд урлагийн салбар дахь төслүүдийг дэмжиж, санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан билээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.