Балбын сүүлчийн эзэн хаан таалал төгслөө

2016/12/19
Share |
Хүмүүс:
Балбын сүүлчийн эзэн хаан таалал төгслөө

Балбын сүүлчийн эзэн хаан Жигме Доржи Палбар Биста өнгөрсөн баасан гаригт 86 насандаа таалал төгссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийн дараа нийслэл Катманду хотноо иргэд цугларч, эзэн хаанаа сүүлчийн замд нь үлдсэн байна.

Балба улс 2008 оны тавдугаар сард Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, хаант засаглалаас татгалзаж, Бүгд найрамдах улс болсноо олон улсад зарласан билээ. Хуулиндаа өөрчлөлт оруулсанаар Шахын эзэнт гүрний оршин тогтносон 240 жилийн түүхэнд цэг тавьсан юм.

 

Мөн эзэн хаанаа хаан ширээнээс түлхэн унагаасан юм. Эрх мэдлээ алдсан хаан насан эцэслэх хүртлээ сүмд амьдарсан аж.  Тэрээр 2001 онд хаан ширээнд заларсан билээ. Гэхдээ хаан эрх мэдлээ алдсан ч ард түмнийхээ дунд нэр хүндтэй хэвээр байжээ.  Хааны биеийн байдал 2014 оноос эрс муудаж эхэлсэн байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.