Дэлхийн шинэ мисс Стефани Дел Валле

2016/12/19
Share |
Хүмүүс:
Дэлхийн шинэ мисс Стефани Дел Валле

Орон орны гоо бүсгүйчүүд АНУ-ын Вашингтон ДиСи хотод саяхан баригдсан "Үндэсний эрэг"-т чуулж, 18 хоногийн турш шилдгээ тодруулав. Энэ жилийн гоо сайхан, энхтайвны элчээр Пуэрто Рикогийн гоо бүсгүй Стефани Дел Валле тодорлоо. Харин монгол түмнээ догдлуулсан А.Баярцэцэг маань ТОП 20 миссийн нэгээр тодорч, үзэгчдээс хамгийн их санал авсан гоо бүсгүйгээр өргөмжлөгдөв. Жүжигчний авьяастай, Марко Поло цувралд ч тоглож байсан А.Баярцэцэг хамгийн авьяаслаг миссээр тодроод зогсохгүй "Мулан" уран сайхны кинонд авьяас чадвараа сорих боломжтой болсон билээ.

Ингээд уншигчиддаа дэлхийн миссээр тодорсон Стефани Дел Валлегийн талаар сонирхуулья.

Дэлхийн миссээр тодроод удаагүй Пуэрто Рикогийн гоо бүсгүй 1996 оны арванхоёрдугаар сарын 30-нд төрсөн. Тун удахгүй 20 нас хүрэх тэрбээр 178 см өндөртэй, Нью Йорк хотод хуульч мэргэжлээр суралцдаг. Дел Валле улсынхаа миссээр тодорч, том тэмцээнд улсаа төлөөлөх эрх авсан юм. Түүнчлэн дэлхийн мисс болсон Пуэрто Рикогийн хоёр дахь гоо бүсгүй аж. Англи, Франц, Испаниар чөлөөтэй ярьдаг.

Түүнээс өмнө 2010 онд Яра Ласанта дэлхийн мисс болж байв. Тэрбээр энэ жил 30 настай, өдгөө нутгийнхаа "Telemundo"-д телевизийн хөтлөгчөөр ажиллаж буй.

Дэлхийн миссээр тодорсон Стефани Дел Валле авьяасын үзүүлбэрт дуу дуулж, багагүй авьяастай нэгэн гэдгээ харуулж чадсан.

unuudur.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.