Агийгийн сүрийг Номтойбаяр сорчихжээ

2016/12/19
Share |
Хүмүүс:
Агийгийн сүрийг Номтойбаяр сорчихжээ

Манайдаа л гялайж гялтайж байгаа охидын хамтлаг болох “Киви”, “Гурван охин” хамтлагийнхны нас 30 гарч, анх нэрлэснээр “Эмоушн” хамтлагийнхан 40 нас дөхлөө. Байгаа байхгүй нь мэдэгддэггүй ч олон жил оршин тогтносон “Гурван охин” хамтлагийн гишүүд 30 хүрээд гуа үзэсгэлэн нь бүрдэж , уран бүтээл нь ч ид жигдэрч байна. Харин стиль, имижээрээ онцгой ялгардаг “Киви” хамтлагийнхан таг чиг боллоо. Хамтлагийн ахлагч Ука хүүгээ төрүүлснээс хойш ганцаарчилсан уран бүтээлдээ анхаарах болсон. Тус хамтлагийн “борхон” сувд Ц.Намуунаа найз залуутай болон хувийн амьдралаа төвхнүүлж, хөл хүнд болсноор гэртээ нам гүм суух болсон гэнэ.
Харин “Киви” хамтлагийн отгон гишүүн Агий буюу Алтанцэцэг хамтлагийнхан завсарлага авсан үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай “но”-той болж, гэргий хүүхдүүдийг нь уйлуулан гадаад дотоодгүй бишгүй зугаалсан. Одоо Н.Номтойбаяр гишүүн гэртээ харьж, Агий ганцаараа үлдсэн гэлцдэг. Саяхан Агий хамтлагийнхаа ахлагч Укатай нэгэн киноны нээлтэнд ирж, угийн туранхай дээрээ улам турж, сүүтийсэн цагаан бүсгүй болсныг харсан хүмүүс “Энэ Номтойбаяр Агийгийн хамаг сүр сүлдийг сорчихжээ” гэж уулга алдах шахав.

tovchoo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.