Турк дэхь Оросын элчин сайдын амийг буудаж хөнөөлөө

2016/12/20
Share |
Хүмүүс:
Турк дэхь Оросын элчин сайдын амийг буудаж хөнөөлөө

Өчигдөр буюу Даваа гарагийн орой Туркэд суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Карловыг буудаж амийг нь хөнөөлөө.

 

Түүнийг Анкара хотод “Орос орон Туркуудын нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэлж байхад нь нэгэн этгээд араас нь бууджээ.

 

Зэвсэгт этгээдийг Туркийн тусгай хүчнийхэн устгасан байна. Халдлагын үеэр өөр хоёр хүн шархджээ.Алуурчин нь элчин сайдыг буудсаныхаа дараа “Аллах Акбар!”, “Алеппог битгий март! Сирийг битгий март!” хэмээн араб хэлээр хашгичиж байсан гэнэ.Путин амь үрэгдсэн элчин сайд Карловыг хувь хүнийхээ хувьд мэдэх бөгөөд “сайн дипломатч” байсныг дурсаад төрийн одон медалиар нэхэн шагнахыг албаныханд үүрэг болгосон байна.

 

Владимир Путин Туркийн ерөнхийлөгч Рэжэп Таиип Эрдогантай утсаар ярьж алуурчдыг илрүүлэхэд хамтран ажиллахаар болсон гэнэ. Эрдоган Оросын элчин сайд алагдсанд гүн эмгэнэл илэрхийлж, Анкара дахь ОХУ-ын элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгаснаа мэдээлжээ.

 

Мөн Путин гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн хамгаалалтыг чангатгах үүрэг өгсөн байна.

 

Тэр бас зарим нэг үгийг орос хэлээр хэлж, үзэсгэлэнгийн зарим зургийг эвдэж сүйтгэжээ. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Соилу зэвсэгт этгээдийг 22 настай, Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Алтинтас гэгч байсныг мэдээлсэн байна.

 

Хэрэг явдлын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийлээ. Тэрээр энэхүү эмгэнэлт явдлыг Орос-Туркийн харилцааг муутгах, цаашлаад Сирийн хямралыг дэврээх гэсэн өдөөн хатгалаг гэж үзсэн байна.

 

Халдлагад барих Москвагийн ганцхан хариулт бол “терроризмтай тэмцэх тэмцлийг өргөжүүлэх” гэж Путин хэлээд "алуурчид үүнийг удахгүй мэдрэх болно" гэлээ.

 

 

 

Путин амь үрэгдсэн элчин сайд Карловыг хувь хүнийхээ хувьд мэдэх бөгөөд “сайн дипломатч” байсныг дурсаад төрийн одон медалиар нэхэн шагнахыг албаныханд үүрэг болгосон байна.

 

Ikon.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Êóïèòü Íàðêîòèêè â Ðûáíîì Ñïàéñ â Ñàòêà Çàêëàäêè áîøêè â Ìóðå Êóïèòü çàêëàäêè â Êàìåíêå Как сделать ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Íàðêîòèêè â Ìåëåóçå Psilocybe â Êðàñíîäàðå Ñïàéñ ðîññûïü â Äóäèíêå Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Êðîíøòàäòå Çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Ëåñîñèáèðñêå Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Ëàõäåíïîõüå Çàêëàäêè ñïàéñ â Áîðèñîãëåáñêå Êóïèòü çàêëàäêè òðàìàäîë â Çóåâêå Купить СК Крист Белые Ельня Êóïèòü çàêëàäêè àìôåòàìèí â Çàðå÷íîì áîøêè â Íîâîàííèíñêîì ñòàô â Ëèõîñëàâëü Êóïèòü Àìôåòàìèí â Ãàäæèåâî Купить Кокаин ÐœÐ¾Ñ€Ð¾Ð·Ð¾Ð²Ñ Ðº çàêëàäêè â Ìûòèùè Çàêëàäêè íàðêîòèêè â Øàäðèíñêå Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Áàõ÷èñàðàéîñïàð èâàåòñÿ Çàêëàäêè áîøêè â Âëàäèêàâêàçå Êóïèòü lsd â Ìóðìàíñê дурь купить Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Êàçàíè Êóïèòü çàêëàäêè MDMA â Ìàêàðîâå Ñîëü â Ñàêå Êóïèòü Øèøêè àê47 â Ïîäãîðíîå Êóïèòü çàêëàäêè êðèñòàëû â Ùåëêîâå Çàêëàäêè ãàøèø â Àïàòèòå Êóïèòü çàêëàäêè ðîññûïü â Àðõàíãåëüñêå Êóïèòü çàêëàäêè ãàøèø â Ñåâåðîáàéêàëüñê å Çàêëàäêè íàðêîòèêè â Èãàðêå Êóïèòü çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Êîëå Êóïèòü çàêëàäêè ãàøèø â Àðìÿíñêå êóïèòü çàêëàäêè â Àðãóíå
IP:5.62.154.86  2018-08-15 13:55:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.