Түүнийг буруутгах эрх бидэнд байхгүй...

2016/12/21
Share |
Хүмүүс:
Түүнийг буруутгах эрх бидэнд байхгүй...

      Дэлхийн хүн төрөлхтний гоо сайхны илэрхийлэл болсон тэмцээнээс Монгол аав, ээжийн охин бахдам амжилт үзүүлсэн нь манай улсын түүхэнд бичигдээгүй ул мөр болж үлдэж байгаа . Бага байхаасаа эхлэн А.Баярцэцэг  өнөөдрийн энэ амжилтыг гаргахын тулд, улс эх орныхоо нэрийг Дэлхийн хэмжээнд цуурайтуулахын тулд авъяас чадвар, мэдлэг оюунаа хөгжүүлж энэ өндөрлөгт хүрч Монгол гэсэн нэрийг дэлхийд өөр нэг түвшинд тамгалж чадсан юм. Дэлхийн долоон тэрбум хүнд Монголоо гайхуулж, гайхшруулж Монголоороо байж чадсан А.Баярцэцэгийн нүр их хичээл зүтгэл, хөлс хөдөлмөрийг бид үнэлэх хэрэгтэй, бахархах хэрэгтэй. Түүний бахдам амжилтын араас нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн зүгээс А.Баярцэцэгийг харлуулах гэсэн янз бүрийн дайралтууд ирж байгаа нь харамсалтай. Түүнийг гадаад найз залуутай, өөрөөсөө ах хүнтэй хамт амьдардаг гэх утга бүхий мэдээлэл сүүлийн хоёр өдрийн турш цахим ертөнцөөр тарлаа. Түүний найз залуугийн хувьд Герман улсын иргэн бөгөөд А.Баярцэцэг найз залуугийнхаа хамтаар АНУ-д суралцдаг байна. Мөн бусдын хэлж байгаа шиг найз залуу нь өөрөөс нь 10 гаран насаар ах биш чацуу бөгөөд мэдлэг боловсрол өндөр нэгэн аж. Бидэнд А.Баярцэцэгийн сонголтыг, хайр сэтгэлийг буруутгах эрх байхгүй мэт санагдах юм. Монголынхоо нэрийг өндөрт гаргасан гэж үү? Аль эсвэл Монголоороо байсан гэж үү?

Эх орныхоо төлөө хичээж, зүтгэж яваа залуусаа дэмжиж, цааш цаашдынх нь гаргах амжилтын төлөө урмын сайхан үгээ хайрлацгаая!!!

Үндэсний бахархал болсон А.Баярцэцэгээ халуун дотноор угтан авцгаая!!!

 





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!