102 настай эрдэмтэн ажлын шалгалтад тэнцжээ

2016/12/21
Share |
Хүмүүс:
102 настай эрдэмтэн ажлын шалгалтад тэнцжээ

Австралийн 102 настай эрдэмтэн Дэвид Гүүдэйл их сургуулийн оюутны хотхонд ажиллах ажлын байрны шалгаруулалтад тэнцжээ. Тэрбээр баруун Австралийн Эдит Коувэний их сургуульд “Гэрээсээ ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд багшилахаар болсон ч их сургуулийн зүгээс түүнд ажлын байрны шалгаруулалтад орохыг урьж, улмаар тэнцсэн байна.

Дэвид Гүүдэйл 70 жилийн хугацаанд экологийн чиглэлээр 100 гаруй эрдэм шинжилгээний баримт бичиг боловсруулсан Австралийн ахмад эрдэмтдийн нэг аж.

 Их сургуулийн зарим удирдлагууд Дэвид Гүүдэйлийн эрүүл мэндэд санаа зовж байсан ч тэрбээр ажил үүргээ гүйцэтгэх ур чадварын шалгалтад тэнцсэн гэж Их Британийн “ВВС” агентлаг онцолжээ.

time.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.