С.Зориг агсны хэргийг шүүх хурал хаалттай үргэлжилж байна

2016/12/21
Share |
Хүмүүс:
С.Зориг агсны хэргийг шүүх хурал хаалттай үргэлжилж байна
С.Зориг агсны хэргийг шүүх хурал өглөө 10.00 цагаас эхлэх байсан ч цагийн дараа  буюу 11.00 цагт эхэлсэн юм. Яг одоо тус хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна. 
 
Одоогоор шүүх хуралд гэрчээр нэг хүн ирсэн байгаа бөгөөд гэрч хохирогчийн хамгаалах хуулийн хүрээнд хэн гэдгийг нь нууцалж байгаа аж.
 
Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцож байна. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм. Өмнөх шүүх хуралд өмгөөлөгчдийн зүгээс нэр бүхий гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргаснаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Тэгвэл өнөөдрийн хуралд гэрчээр хохирогчийн ар гэрийг төлөөлж, Г.Чулуунбат гэх эрхэм оролцож байгаа юм. 
 
Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 эх сурвалж: mminfo.mn
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Leland I”m a partner incontrapill kit details”When I started doing a lot of this work in the 1970s, it probably was considered science fiction, in fact a lot of the people who reviewed our grants said we shouldn't get the funds because it was like fiction.
IP:5.188.211.72  2019-12-07 04:12:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.