Стиллист Белла: Сонголтыг маш нарийн хийх хэрэгтэй

2016/12/22
Share |
Хүмүүс:
Стиллист Белла: Сонголтыг маш нарийн хийх хэрэгтэй

Стилист гэх ойлголт сүүлийн хэдэн жилийн манай залуучуудын дунд мода болоод байгаа билээ. Тэд жирийн хэн нэгнийг олны танил "од" болгоход асар их нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, стилистүүд бол жирийн хэн нэгний дотоод ертөнцийг гадаад хувцаслалт, нүүр будалтад нь гарган ирж чаддаг жинхэнэ хувийн сэтгэл зүйчид юм.

Тэд зүгээр нэг гоё даашинз ба өндөр өсгийт сонгох биш харин хариуцаж авсан хүнийхээ гадаад дүр төрхийг бүхлээр нь бүрдүүлж, аймшигт алдаануудаас байнга хамгаалж явдаг билээ.

Тэгвэл сүүлийн үед монголын олны танил "од"-ууд Белла гэх стилист бүсгүй руу хошууран өөрийн өнгө төрх, хэв маяг донжоо "олж авдаг" болсон гэхэд хилсдэхгүй болов уу.

Стилист Беллагийн хувьд бага наснаасаа АНУ-ын Лос Анжелас хотноо амьдарч, алдарт “California state university” сургуулийг дүүргэжээ. Түүнээс хойш хобби сонирхолдоо хөтлөгдөн стилистийн чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Харин хэдэн жилийн өмнөөс эх орондоо ирж “Fashion S&I”-ийг Монголдоо нэвтрүүлжээ.

Беллагаар ихэнхдээ монголын нэртэй дуучид, жүжигчид стили имижээ тодорхойлуулдаг аж. Тэрбээр зөвхөн олны танил бүсгүйчүүдэд бус энгийн охид бүсгүйчүүдэд өөрийн цахим хуудсаараа зөвлөгөө, зөвлөмж өгдөг юм. Түүний зөвлөгөөг уншигч танаа сонируулъя.

Тэрээр "Бүсгүй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг. Сайхан хувцаслахын гол тулгуур бол мэдээж хувцас шүү дээ. Харин сайхан хувцаслахад хэдэн дүрэм бий.

  • Байгаа хувцаснуудаа хооронд тохируулж, цэвэрхэн сайхан өмс. Хувцас бүр чинь танд яг зохисон байх хэрэгтэй.
  • Өдөр тутмын ажил, бизнесийн уулзалт, үдэшлэг, аялал, амралт чөлөөт цагт өмсөх хувцсаа төрөлжүүлэн сонгож ав. Зарим нь өөр өөр зориулалтаар өмсч болох учраас сонголтыг маш нарийн хийх хэрэгтэй.
  • Нөхцөл байдалд тохируулж хувцасла. Хэрэв та байгууллагын захиралтай уулзах гэж байгаа бол жинсэн өмдтэй орж болохгүй шүү дээ.
  • Унтахынхаа өмнө маргаашийн ажлын төлөвлөгөөгөө харж байгаад хувцсаа тохируулах хэрэгтэй.
  • Хувцсаа шүүгэндээ цэвэр нямбай өлгөж бай. Өлгүүрт байгаа хувцас өнгө алдаж, үрчийдэггүй. Хувцас, гоёл чимэглэлийн зүйлсээ “хайрлах” хэрэгтэй шүү дээ.
  • Хувцсыг нэг удаа өмсөөд угааж, индүүдэж заншаарай. Ингэснээр танд гэнэтийн ажил гаргахад хиртэй хувцас гарт “өртөхөөс” сэргийлнэ.
  • Хувцасны өнгө, хэв загварыг сайн тохируул. Хувцас бол бусдын хүндэтгэлийг олоход тань туслах чухал хүчин зүйл.
  • Гутал чинь хар юм уу хүрэн гэх мэт тод биш өнгөтэй байх нь тохиромжтой. Ийм өнгийн гутлыг ямар ч хувцастай тохируулан өмсч болно.
  • Гутлаа үргэлж өнгөлж байгаарай" гэжээ.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êàê íàéòè çàêëàäêó ñêîðîñòè купить хмурый кайф АлексееР²ÐºÐ° ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в РыбинскРµ rusdosug обход блокироР²ÐºÐ¸ Купить mdma в КаменноР³Ð¾Ñ€ÑÐº купить Герыч КувандыРº закладкР¸ москва спайс ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в СлавгорР¾Ð´Ðµ аргентиР½Ð° закладкР¸ харьков çàêëàäêè ñïàéñà â ìîñêâå спайс х спайс тобольсРº Спайс в БарнаулРµ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в МихайлоР²ÐºÐµ купить МефедроР½ Гатчина CHAPLINBIZ | ОМСК Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в АрхангеР»ÑŒÑÐº домашниР¹ тест на наркозаР²Ð¸ÑÐ¸Ð¼Ð¾ÑÑ‚ ь êóïèòü ýêñòàçè â êðàñíîÿðñêå Спайс россыпь в ИскитимРµ Купить закладкР¸ кокаин в Верее ЗакладкР¸ Выкса ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐœÐ¸Ñ‡ÑƒÑ€Ð¸Ð½Ñ ÐºÐµ экстази в аптеки купить Купить Спайс, Бошки, Соль В СалаватРµ как сделать чтобы торкнулР¾ закладкР¸ скоростР¸ Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚а çàêëàäêè ðîññûïüþ как наркомаР½Ñ‹ употребР»ÑÑŽÑ‚ трамадоР» old spice реклама актер www molot 24 cc Купить АмфетамР¸Ð½ в Реутов купить ГанджубР°Ñ Печоры работаеР¼ по закладкР°Ð¼ спайсы купить Винт Лянтор наркомаР½ÑÐºÐ¸Ðµ грибы
IP:5.188.216.117  2018-01-01 22:54:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.