С.Зориг агсны шүүх хуралд 10 гаруй гэрчээс мэдүүлэг авчээ

2016/12/23
Share |
Хүмүүс:
С.Зориг агсны шүүх хуралд 10 гаруй гэрчээс мэдүүлэг авчээ

Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зориг агсны хэргийн шүүх хурал гурав дахь хоногоо үргэлжилж байна. Шүүх хурал өнөөдөр товлосон цагтаа өглөөний 10.00 цагт эхэлсэн юм.

Өчигдөр 10 гаруй гэрчээс шүүх бүрэлдэхүүн мэдүүлэг авчээ. Гэрчүүд яг хэн байсан, хэдэн хүн нь хохирогчийн ар гэрийг төлөөлсөн, хэд нь шүүгдэгчдийн талаас мэдүүлэг өгсөн бэ гэдгийг эх сурвалжууд хуулийн дагуу нууцалж байна.

 

Сэжигтнүүдийн өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь шүүх бүрэлдэхүүнд нэр бүхий хүмүүсийг гэрчээр оруулах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт хойшилсон шүүх хурлын үеэр тавиад байсан. Энэ дагуу холбогдох бүх гэрчээс өчигдөр шүүгчид мэдүүлэг авч дууссаныг эх сурвалж онцоллоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.