С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурал үргэлжилнэ

2016/12/26
Share |
Хүмүүс:
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурал үргэлжилнэ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шүү хурал өнөөдөр үогэлжилнэ. 18 жилийн турш хуулийн байгуулагад шалгагдсан эл хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүнийг сэжигтнээр татаж цагдан хорьсон юм. Улмаар тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйл ангиар яллагдагчаар татаж, 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар буруутган шүүж байгаа юм.

Өнгөрсөн гурван өдрийн хуралдаанаар шүүгдэгч, гэрчүүд мэдүүлгээ өгсөн. Улсын яллагч, өмгөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн байна. Мөн нотлох баримтуудыг шинжилсэн байдаг. Хуралд гэрчээр Н.Давааням, Г.Чулуунбат нар оролцож буй. Н.Даваанямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл байна. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.