"Эмоушн"-ы Солонго хамтлагийнханаа эзгүйчлэв

2008/06/12
Share |
Хүмүүс: Эмоушн |  Солонго | 
"Эмоушн"-ы Солонго хамтлагийнханаа эзгүйчлэв

Харь оронд ажиллаж амьдараад нэлээд хэдэн зуныг угтаж байгаа "Эмоушн" хамтлагийнханы сураг сүүлийн нэг жилд нэлээд дуулдах болов. Тус хамтлагийн дуучин Солонго нөхөрт гарч, хүүхэд гаргахаар эх орондоо ирснээр тэдний тухай монголчууд нэлээд зүйл дуулж мэдсэн билээ. Харин хамтлагийнханаа АНУ-д байх хооронд эх орондоо нэлээд хугацааг өнгөрөөхөөр чөлөө авсан Солонго бие даасан цомгоо гаргаж, хамтлагийнхаа үгүйлэгдсэн орон зайг эзэгнэхээр шийджээ. Түүний шинэ цомог удахгүй худалдаанд гарах бөгөөд уг CD-ндээ дуучин бүсгүй маань монгол, англи хэлээр дуулсан арав гаруй дуу оруулсан байна. Тус цомгийн дотор "Эмоушн" хамтлагийн шинэхэн бүтээлүүд "цохиж" яваа ч тэдгээр нь Солонгын дуу гэдгээрээ монголчуудын танил болох нь ээ.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.