Завхан аймгийн МАН-ын хэн удирддаг вэ ?

2016/12/28
Share |
Хүмүүс:
Завхан аймгийн МАН-ын хэн удирддаг вэ ?

УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар Монгол Улсын хэмжээнд ганцхан аймаг Ардчилсан намыг дэмжиж олонх болгосон нь Завхан юм. Ардчилсан намыг дэмжсэндээ бус Ж.Жамъянтив тэргүүтэй МАН-ын дарга нараас залхсандаа Завханчууд ийм сонголт хийжээ. Гэвч уг бодит байдлыг ердөө ойлгоогүй Ж.Жамъянтив эрх мэдлээ алдахгүйн тулд өөрийн залгамжлагчаар Г.Аюушжав гэх залууг тодруулах жүжигчилсэн хурал зохион байгуулж намын тамгаа гардуулсан байна. Гэтэл “сахил хүртээд шал дордов” гэгчээр Завхан аймгийн МАН-ын шинэ дарга Г.Аюушжав тараа таниулсанаар сумдын иргэдийн хурлын сонгуулиар 24 сумаас ганцхан суманд МАН олонхийн санал авчээ. Ж.Жамъянтивийн ийм бүтэлгүй санаархал, бүтэлгүй утсан хүүхэлдэйд бухимдсан худ Д.Оюунхорол нь одоо өөрийн гарын хүнийг Завхан аймгийн МАН-ын даргаар тавихаар бэлдэж байгаа бололтой. Тэр хүн нь МҮАН-аас нам дамжиж явсан Л.Батсайхан гэдэг залуу гэж яригдаж байна. Гэтэл худуудын улс төржсөн бүх томилгоо Завханы МАН-ын гишүүд, дэмжигчдийн бухимдал дургуйцлийг ихээр төрүүлж, одоо өөрсдийн хүсэл зорилго, саналын дагуу шинэчлэл хийх хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тэд дээрээс эрх мэдэлтэй албан тушаалтан томилгоо хийдэг биш, намын анхан шатны гишүүдийн саналыг харгалздаг намын дүрмээ сахиулахыг шаардаж байгаа юм.

С.Батжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Xglrtcba , http://vkmonline.com/blogs/pos t/1359130 SIHIRI_I_ZAPISI_TEKSTOVI, http://vkmonline.com/blogs/pos t/1359469 Roberta,_54,_BrežiceUpoznavan je.org, http://vkmonline.com/blogs/pos t/1359366 ljubavni_oglasi_varazdin,
IP:91.243.91.70  2018-12-15 07:22:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.