Марк Цукерберг 3 тэрбум гаруй доллар хандивлахаа мэдэгдлээ

2017/01/02
Share |
Хүмүүс:
Марк Цукерберг 3 тэрбум гаруй доллар хандивлахаа мэдэгдлээ

"Facebook" компаний ерөнхий захирал Марк Цукерберг эрүүлийг хамгаалахын салбарт зориулан 3 тэрбум гаруй доллар хандивлахаар болсон талаар мэдэгдэл хийжээ. Цукерберг энэ мөнгөө 10 жилийн турш хэсэгчлэн хандивлах аж. Энэ мөнгө юуны өмнө "Biohub" төвийг дэмжихэд зориулагдана.

Эхний ээлжийн 600 сая доллараар тус төв судалгаа хийх юм байна. Анагаах ухааны эрдэм шинжилгээний "Biohub" төв бол 3 их сургуулийн хамтарсан төсөл юм, тодруулбал Сан-Францискогийн их сургууль ба Беркли дэх их сургууль, мөн Стэнфордын их сургууль.

Нэмж өгүүлэхэд, "Facebook" нийгмийн сүлжээ өөр салбарт ч хүчээ сорьж байна. Тус компани жишээлбэл Менло-Паркад орон сууцны хомсдолыг шийдэхийн тулд 1500 орон сууц бүхий барилга барихаар болсноо зарлажээ. 

www.mnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.