Таны энэ долоо хоногийн зурхай

2017/01/02
Share |
Хүмүүс:
Таны энэ долоо хоногийн зурхай

Уншигч та бүхэнд энэ долоо хоногийн Өрнийн зурхайг сонирхуулъя.

Хонь: Эрч хүч дүүрэн байна. Ухаан санаа саруул байж, ямар нэг шийдвэр гаргахад хялбар байх болно. Анхаарал сарниж, ажил хэрэгтээ анхаарлаа хандуулахад хүнд байх бололтой. Хосуудын харилцаанд үл ойлголцол үргэлжилнэ. Хэн хэн нь буулт хийх хүсэлгүй байгаа нь маргааныг улам дэвэргэх болно. Хувиа хичээсэн зангаасаа болж бусдыг гомдоох магадлалтай. Том худалдан авалт хийх эсвэл хөрөнгө оруулалт хийх хэрэггүй.

Үхэр: Ажил ихтэй долоо хоног. Шинэ оны эхний өдрүүдэд та нарын зарим нь маш завгүй байх бөгөөд үүнээс болж багагүй стресс бухимдалд өртөх бололтой. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, санаачилгатай байх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө хамтран харгасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэх эсвэл зочин хүлээж авна. Ходоод гэдэсний өвчнөөс сэргийлээрэй.

Хамтатгах: Буд гариг таны харилцаа холбоонд сайнаар нөлөөлнө. Өнгөрсөнд болсон зарим үйл явдал давтагдах магадлалтай. Үүссэн нөхцөл байдал танаас тэсвэр тэвчээр шаардах болно. Ажил хэргийн талбарт байр сууриа батжуулах шаардлагатай. Харилцагчдадаа өөрийн нөхцөл байдал, төлөвлөгөөг сайтар ойлгуулснаар ажил хэрэгт хурдан бүтнэ. Гэр бүлд багахан маргаан, үл ойлголцол гарах бололтой.

Мэлхий: Таны төсөөлөл, мөрөөдөл биелэлээ олж эхэлнэ. Шинэ санал, санаачилгаар дүүрэн байгаа тань удирдлага, түншүүдэд таны үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Ажиллах эрч хүч, урам зориг дүүрэн байх хэрэгтэй. Аялалд гарах, шинийг олж нээхэд тохиромжтой. Өнгөрсөн алдаанаас үүдэлтэй хариуцлага таны өмнө гарч ирэх болно. Эрүүл мэнддээ анхаарч, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.

Арслан: Амьдралын хэв маягаа өөрчлөх нь танд таагүй мэдрэмж төрүүлж болно. Гэвч шинэ оныг шинэчлэл, өөрчлөлтөөр эхлүүлэх нь танд хожим давуу талыг авчирах болно. Өөрийн хүсэл зорилгоо тодорхойлж, зоригтой хөдөлж эхлэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд гэнэтийн золгүй явдал тохиож магадгүй. Амралтын өдрүүдэд агаар салхинд гарч сэтгэлээ сэргээхэд тохиромжтой.

Охин: Энэ долоо хоногт таны харилцаа холбоо анхаарлын төвд орж ирнэ. Сугар гариг таны ажил хэрэгт таатай нөлөө үзүүлж, амжилт дагуулна. Бясалгал хийх, дотоод дуу хоолойгоо сонсох нь өөрийгөө шинээр программчлахад тустай. Өөрийгөө эерэгээр өөрчлөх эсвэл шинэ дэглэм баримтлаж эхлэхэд таатай. Ганц бие хүмүүс сэтгэл догдлуулсан хайр дурлалтай учирна.

Жинлүүр: Таны амьдрал далаацтай, том хэмжээний өөрчлөлт гарч эхэлнэ. Таны гэр бүлийн байдал эсвэл хайр дурлалын харилцаа үүнд хамааралтай. Хамт олны үйл хэрэгт таны үүрэг оролцоо чухал байна. Ажил хэрэгт анхаарал суларснаас үүдэн алдаа гаргах магадлалтай. Өөртөө амралт өгч, бодлоо цэгцэлж, ирээдүйн төлөвлөгөөгөө эргэн харах хэрэгтэй. Шинэ оны эхний өдрүүдэд ямар байхаас тэр жилийн өнгө тодорхойлогдоно.

Хилэнц: Эрч хүчээр дүүрэн байна. Таны санал санаачилга ажил хэрэг болох бүрэн боломжтой гэдгийг олж харах төдийгүй амжилтад хүрч чадна. Нарны нөлөөгөөр санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Бусдад үзүүлэх нөлөө тань хүч байх тул аль болох эерэг хандлагатай байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ болон хүүхдүүддээ анхаарал халамжаа мэдрүүлэх хэрэгтэй. Таны заавар зөвлөмжийн ачаар тэд алдаа эндэгдлээс ангид үлдэж чадна.

Нум: Сугар гариг таныг аялалд гарахыг урьж байна. Итгэл найдвар, урам зориг сэргэж, ухаан санаа саруул байна. Шинэ оны эхний өдрүүдэд сэтгэл хөдлөл, догдлол өндөр байх бололтой. Ажилдаа амжилтаа батжуулахад анхаарах хэрэгтэй. Өөрийн хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ төлөвлөгөө зохиож болох юм. Бусдаас тусламж хүсэхийн оронд өөрөө оролдож үзэх нь танд туршлага болж үлдэнэ.

Матар: Хавирган сар таныг шинэ онд эрх мэдэл, хүч нөлөөгөө нэмэгдүүлэхэд тусална. Ажилдаа байр сууриа батжуулж, нэр нөлөөгөө өсгөхөд анхаарах хэрэгтэй. Харин гэр бүлд эсэргээрээ хайр халамжаа түгээж, хувиа хичээсэн зангаа татахыг анхаарааруулж байна. Хосуудын дунд маш том асуудал үүсч болно. Хэн нэгний буруу гэхээс илүү харилцаанд тулгарсан сорилт гэж ойлгож болно. Та хоёрын ирээдүй хамт байх эсэх нь шийдэгдэх бололтой.

Хумх: Шаргуу ажиллах хэрэгтэй боловч үр дүн нь тэр дороо гарахгүй. Сүүлийн хоёр жилд таны амьдралд гарсан томоохон өөрчлөлтүүдийн нөлөө үргэлжилж байна. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, “эго”-гоо дэмжих хэрэгтэй. Бусад хүний анхаарлыг татах гэж хичээх хэрэггүй. Ялангуяа сэтгэл татагдсан нэгэндээ өөрийгөө харуулах гэж хичээх шаардлагагүй. Учир нь таны бусдыг татах чадвар өндөр байна.

Загас: Сугар гариг таны ордод орж ирснээр таны гадаад үзэмж, дүр төрхөд өөрчлөлт гарна. Биеэ чийрэгжүүлэх, гоо сайхандаа анхаарал тавих нь үр дүнтэй байна. Хувцаслалтаа өөрчилж, шинэ дүр төрхийг бүрдүүлэхийг хичээгээрэй. Ажил хэрэгт таны өөрчлөлт сайнаар нөлөөлж, нэр хүндийг тань өсгөнө. Хайр дурлалд умбах бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.