Виктория Бэкхем асуудалд оржээ

2017/01/03
Share |
Хүмүүс:
Виктория Бэкхем асуудалд оржээ

2017 он Виктория Бэкхемын хувьд хоёр таагүй мэдээгээр эхэлсэн байна. Их Британийн хамгийн амжилттай яваа загвар зохион бүтээгчдийн нэг тэрбээр тун удахгүй хайртай орноо орхиход хүрч мэдэх тийм хүндрэлүүдтэй тулгарах бололтой. Учир юунд вэ гэвэл, Вики бүсгүй Их Британийн Бүртгэлийн танхимаас тун ч таагүй захидлыг хүлээж авсан гэнэ. Тэрхүү захидалд түүнийг бизнес эрхлэх боломжгүй болгож мэднэ гэдгээ бичсэн байв. Энэ нь загвар зохион бүтээгч эмэгтэйн хувьд тун хүнд цохилт болох нь мэдээж. Виктория бүсгүй санхүүгийн тайлангаа хугацаанаас нь хоцруулж өгчээ. Тиймээс түүнийг бизнес эрхлэгчдийн тооноос хасах эсэх асуудал энэ сардаа багтан шийдвэрлэгдэх аж.

Өөр нэг таагүй мэдээ бол Бэкхем бүсгүй Хааны ордны ивээлд багтсан хатагтай болж чадахгүй явдал гэнэ. Уг нь хэд хоногийн өмнө түүнийг ийм хэргэмтэй болно гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ хэргэмийг хүртэх болсон хүмүүс амаа хамхих учиртай юм. Уг хэргэмийг хүртэх болсон хүмүүсийн нэрийг албан ёсоор Бүкингемын ордны төлөөлөгчид зарлах ёстой билээ. Тэгвэл Бэкхем бүсгүй энэ шагналыг хүртэх болсноо мэдсэн даруйдаа дэвэн дэлхийгээр нэг зарлаж орхижээ. Тийм учраас Хатан хааны ордны төлөөлөгчид түүнийг энэ шагналыг хүртэх боломжгүй нэгэн гэсэн яриаг гаргаад байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ПереслаР²Ð»Ðµ-залеÑ
IP:5.189.207.166  2018-05-30 10:15:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.