Хүмүүс: |
ОХУ-ын Буриад улсын тайзнаас урлагийн гараагаа эхэлж байсан Б.Амархүү Монголын чадварлаг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор орж байгаа. Нэг үе Орос найз хүүхнээрээ гангарч, хэвлэлийн баатар болж байсан хэдий ч гэнэт л түүний сонголт Монгол бүсгүй болж хувирсан. Богино хугацаанд хайр сэтгэлээ зарлаж, нэг гэрт орсон залуу хосууд өдгөө бяцхан хүүгийн аав , ээж болцгоож өөрсдийн салбартаа хөдөлмөр, бүтээлээрээ манлайлж яваа гэхэд болно. Тэгвэл залуу хосууд энэ жилийн долдугаар сард нижгэр хурим хийхээр товлоод байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй хуримын бэлтгэл ажилдаа аль хэдийнээ орсон бөгөөд Орос, Монголын алдартнуудыг нэг дор цуглуулсан нижгэр хурим хийхээр зэхээд байгаа гэнэ шүү. Залуу хосууддаа аз жаргал хүсэе!!