Хүмүүс: |
Зул сарын баяр, Шинэ жилийн баяр дөхөхөөр цэнхэр дэлгэцээр хүмүүсийн хамгийн үзэх дуртай кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог “Гэртээ ганцаараа” киноны 26 жилийн ой энэ жил тохиож байна. Хүүхэд багачууд гэлтгүй бүх насныхны сайн мэддэг энэ кино анх гарсан цагаасаа л эхлэн үзэгчдийн бүх цаг үеийн хамгийн дуртай кинонуудын нэг болсон.
Нийт дөрвөн ангиас бүрддэг инээдмийн цувралын эхний анги нь 1990 онд гарч ойролцоогоор 500 сая ам.долларын ашиг олсон байдаг. Цувралын дараачийн анги болох “Гэртээ ганцаараа 2: Нью-Йоркод төөрсөн нь” мөн үнэмлэхүй амжилт тогтоожээ. Киноны гол дүр Кевин Маккалистерт тоглож Холливудад цахиур хагалсан авьяаслаг жүжигчин Маколей Калкин 10 настайдаа уг дүрийг бүтээсэн бөгөөд 12 насандаа аль хэдийнэ саятан болсон байж. “Гэртээ ганцаараа” кино Калкиныг дөнгөж аравхан настайд нь дэлхийн хамгийн том “бяцхан од” болгож цаашдаа олон кинонд тоглох хүсэлтэнд дарагджээ. Калкин энэрэнгүй тэрбумтан “Richie Rich” хөвгүүн, сэтгэцийн өвчтэй “The Good Son” хүүгийн дүрүүдийг гарамгай сайн амилуулж чадсан юм.
Маколей Калкин энэ жил 37 настай. Сүүлийн үед тэрээр харамсалтай нь хар тамхинд донтож түүнтэйгээ ихэд тэмцэж байгаа сурагтай. Мөн түүний гаргаж буй сонин хачин үйлдэл, ааш авир, дүр зургууд нь папарацийн дуранд илүүтэй өртөх болжээ. Героиныг хэтрүүлэн хэрэглэснээс болж 2012 онд тэрээр хэвтэрт орж байсан байна. 2013 онд Калкин “Pizza Underground” нэртэй рок хамтлагаа байгуулж АНУ, Их Британид тоглолт хийж эхэлсэн юм. Жүжигчин маань хэдий хар тамхинаас гарсан боловч өдөрт 2 хайрцаг тамхи татдаг зуршил нь эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгаа нь бас нэг том асуудал болоод байгаа аж.
Киноны бусад дүрүүдэд тоглосон жүжигчид “Гэртээ ганцаараа”-г бүтээснээс хойш бүгд Холливудад чамгүй амжилтыг үзүүлжээ.
Кевин Маккалистерийн доожоогүй үеэлийн дүрд тоглосон Киеран Калкин нь Маколейгийн төрсөн дүү бөгөөд “Гэртээ ганцаараа” нь түүний тоглосон анхны кино байсан юм. 2002 онд инээдмийн “Igby Goes Down” кинонд тоглож Алтан Бөмбөрцөг /Golden Globe Awards/ шагналыг хүртсэн. Түүнээс хойш “Scott Pilgrim vs. the World”, “Music of the Heart and The Mighty” кинонд тоглосон. Эдүгээ 35 настай Киеран “Fargo” олон ангит кинон дээр ажиллаж байна.
63 настай, Канад гаралтай жүжигчин Катерин 1990 оноос хойш олон хүүхэлдэйн кинонд дуу оруулан, телевизийн цувралд тоглож, улмаар “Emmy Awards”-ын шагналыг хүртжээ. Тэрээр “Beetlejuice”, “Waiting for Guffman”, “Orange County” зэрэг кинонуудад тоглосон бөгөөд өнөөдөр CBC сувгийн “Schitt”s Creek” цувралын гол дүрийн нэгийг бүтээж байна.
Эдүгээ 72 настай жүжигчин Хёрд Кевиний аавын дүрд тоглосон байдаг. “Гэртээ ганцаараа”-гаас хойш “The Pelican Brief”, “Before and After and Snake Eyes” кинонуудад тоглосон бөгөөд өнөөдөр “Modern Family”, “CSI” цувралуудад тоглож байгаа аж. Түүний бүтээсэн цэнхэр дэлгэцүүдийн нэгэн алдартай бүтээл бол жүжигчин Тара Рийдтэй хамтарсан 2013 оны “Sharknado” кино юм.
“Гэртээ ганцаараа”-д тоглосон тухайн үеийн жүжигчдийн дундаас хамгийн алдартай нь Жоу Пеши байжээ. Тэрээр Роберт Де Нирогийн тоглосон “Goodfellas” кинонд Томми Девитогийн дүрийг бүтээж олонд танигдсан нэгэн байж. Пеши 90-ээд оны сүүлээр кино урлагийг орхисон юм.
74 нас хүрсэн жүжигчин “My Cousin Vinny”, “Gone Fishin”” болон “Lethal Weapons” цувралуудад тоглож байжээ.
Жоу Пешигийн хамтрагчийн дүрд тоглосноос хойш тэрээр кино театрууд болон цэнхэр дэлгэцнээ маш олон киноны гол дүрүүдийг бүтээжээ. Гэхдээ түүнийг үзэгчид “Гэртээ ганцаараа”-д бүтээсэн Марвын дүрээр нь хамгийн сайн санадаг. “The Wonder Years” хэмээх цувралын хүүрнэн өгүүлэгчээр гурван жил ажилласан байна. Тэрээр эдүгээ 60 настай бөгөөд Чикагогийн WGN сувгийн “Manhattan” цувралд тоглож байгаа аж.
Кевин Маккалистерийн дээрэнгүй ах Баззын дүрийг бүтээсэн жүжигчин Дэвин эдүгээ 40 настай. “Гэртээ ганцаараа”-гаас хойш “MTV”-гийн реалити шоуны цуврал “Damage Control” болон бусад “Law & Order”, “Supernatural” олон ангит кинонд тоглосон байна. Жүжигчний карьерийнхаа хажуугаар “Little Bill and the Beckleys” хэмээх хамтлагт гитар тоглож, дуулдаг аж.
Кевин Маккалистерийн ааш муутай нагац ахын дүрийг бүтээсэн жүжигчин өнөөдөр 76 настай, “Law & Order”, “The Following” болон “Их хотын Секс” зэрэг олон ангит цувралуудад туслах дүрд тоглож байна.
Нью-Йорк хотод оршин суудаг тэрээр хоёрдугаар ангид дүр бүтээсэн бөгөөд 1990 оноос хойш "Оскар" хүртсэн удаатай аж. Тэрээр "My Left Foot"."Veronica Guerin," "Inside I”m Dancing" and "Albert Nobbs." гэх зэрэг кинонд дүр бүтээжээ. Өдгөө 70 настай жүжигчин одоо ч кинонд дүр бүтээсэн хэвээр байгаа аж.
Б.АНИР
Эх сурвалж: www.PRNEWS.mn