Хүмүүс: |
Дөрвөн настай хүүг хятад залуу хөнөөсөн харамсалтай хэрэг саяхан гарсан. Өөрөөр хэлбэл өнгөрөгч сарын 31-ны өдөр Хятад улсын иргэн согтуурсан үедээ хамтран амьдардаг Монгол Улсын иргэн Х гэх эмэгтэйг мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай хүүг заазуурдан амь насанд ньв хүрсэн аймшигт хэрэг гарсан. Мөн өөрийн дагавар хүү болох 13 настай Монгол хүүг гэмтээсэн.
Тэгвэл уг хятад иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.
Хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.