Жанет Жексон амаржиж хүүтэй боллоо

2017/01/04
Share |
Хүмүүс:
Жанет Жексон амаржиж хүүтэй боллоо

Дуучин Жанет Жексон 50 насандаа амаржиж анхны хүүгээ өлгийдөн авчээ.

Тэрээр Катарын бизнесмэн Виссам Ал Манатай гэрлэсэн бөгөөд тэд хүүгээ Эйсса Ал Мана хэмээн нэрийдсэн байна.

Жанет жирэмсэн болноос улбаалан 4-р сард аялан тоглолтоо цуцалсан юм.

Харин фэнүүддээ энэ шалтгаанаа гэнэтийн зүйлээс болсон хэмээн твиттерт мэдээлж байжээ.

Хос 2012 онд гэрлэсэн бөгөөд бизнесмэн эр түүний гурав дахь нөхөр юм.

Өмнө нь Жанет Жексон 1980-аад онд дуучин Жэймс ДеБаржтай ханилж байсан бол 1991-2000 онд бүжигчин Рэн Элизондотой амьдарч байжээ.

11 альбом гаргасан дуучин бүсгүй Грэмми авардсаас долоон удаа шагнал гардаж байсан аж.

Гурван жилийн өмнө жүжигчин Холл Бэрри хоёр дахь хүүхдээ 47 настайдаа төрүүлсэн. Харин Жон Траволтагийн эхнэр Кэлли 48 насандаа гурав дахь хүүхдээ төрүүлж байжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.