Хүмүүс: |
Нэгэн үе Монголын охидын хамтлагийн тэргүүн эгнээнд байж өөрийн гэсэн өнгө төрхөөрөө бусдыг байлдан дагуулж байсан дуучин Э.Минжинсор өдгөө нам гүмхэн амьдарч байгаа. Олон залуусын харцыг булааж байсан түүний хувьд АНУ-ыг зорьж хоёр ихэр охины ээж болсон. Хоёр охиноо хэвлийд байхдаа нөхрөөсөө салсан гэх түүний хувьд АНУ-д арав гаран жил байж байгаад эх орондоо ирсэн. Монголд ирээд цомхон тоглолт хийж фэнүүдийгээ баярлуулсан Минжээ өнөөдрийг хүртэл дорвитой уран бүтээл гаргаагүй бөгөөд ээжийн үүргээ биелүүлж яваа гэхэд болно. Тэгвэл тэрбээр уран бүтээлээс илүү брэнд хувцасны дүр төрх, нүүр цариа болсон шигээ явна.