Хилээр хар тамхи нэвтрүүлэх арга улам нарийсчээ

2017/01/04
Share |
Хүмүүс:
 Хилээр хар тамхи нэвтрүүлэх арга улам нарийсчээ

Цагдаа, хил гаалийн байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирүүлж байгаа мэдээллээр ОХУ, БНХАУ, Зүүн өмнөд Азийн орон гэсэн гурван урсгалаар мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх оролдлого нь голчлон хийгддэг байна. Мөн хилээр нэвтрүүлэх оролдлого нь нарийсчээ. Тодруулбал, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх зэргээр хилээр нэвтрүүлэх оролдлого хийдэг байна.

Борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттай үйлддэг болсныг албаны эх сурвалж тодотгож байна.  2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 117 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шалгагдсан бөгөөд тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан нэг  иргэн тус, тус тухайн орны ялаар шийтгэгджээ. 2016 оны аравдугаар сарын 10-ны байдлаар есөн иргэн есөн хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.