Хөтлөгч П.Анужингийн уриалга юу байв...

2017/01/04
Share |
Хүмүүс:
Хөтлөгч П.Анужингийн уриалга юу байв...

Нэгэн үе амтай болгоны амны бай болж, байж болох бүх муу муухайгаар хэлүүлж байсан хөтлөгч П.Анужин амаржаад удаагүй байгаа. МАН-аас нэр дэвшиж байхдаа бие давхар гэдгээ бусдаас нууж байсан түүний хувьд бяцхан үрээ хэл амны бай болгохгүйн тулд нуусан хэмээн өөрийн цахим хуудаснаа саяхан мэдэгдэж байсан. Тэгвэл хөтлөгч бүсгүй мөн л цахим хуудсаараа дамжуулан нэг уриалга гаргасан байна. Тэрбээр хараалын үгнээс татгалзахыг уриалжээ.

Ингэхдээ:  "Их бага, хэлтэй хэлгүй, боловсролтой боловсролгүй “пэ” гэх таван үсэгтэй орос үгийг амны уншлага болгожээ бид. Маань мэгзэм мэт байнга дуудах энэ үгийн утгыг гарвал угаар нь мэддэг хэлтэнгүүд хараал болгон нэг хэлж байгаа байх. Нөгөө дийлэнхи нь юу хэлж байгаагаа ч мэдэхгүй зүгээр л шүршиж яваа. Орос хэлийг гадарлахгүй нэгэнд утга юмыг нь орчуулаад юу хэлээд явааг нь хэлээд өгмөөр. Монгол хүн лав эх хэл дээрээ ингэж хараахгүй нь лав! Улс орон даяараа зүрх, тархинаас тээр дор орших, дорд далдын үгийг үг бүрийн голд шахуу хавчуулаад дуудаж тунхаглаад байхаар юу болох вэ?!! Аливаа хүний үгийн сангаар олон зүйлийг хэмжиж болох мэт, үгийн сан бол тухайн хүний намтар гарвал, өсч тэлж, хүмүүжиж төлөвшсөн орчныг тэр чигт нь багтаан илтгэж байдаг жүжиггүй тусгал. Үгийн хүч боджин биелдгийг өвөг дээдэс минь “Амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн захиж үлдээснийг саная! Муу, муухай үгсийг хичээнгүйлэн үгийн сангаасаа хөөе! Болж бүтэж буйгаа бэлгэ ерөөл болгон хэлцдэг сар шинийн өдрүүдэд хүмүүс, нийгмийн харилцаа хэрхэн эердгийг нэг тунгаая!
Ганган залуус пэ- ээр чамирхан ярихыг, боловсролтой улс эхнэр хайртаа пэ-ээр хараан зүхэхийг, энгийн гудманд энэ үг хэрцэлдэн хээв нэг тэнэхийг харав. Энэ биш ээ!" хэмээн бичжээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.