Зөөлөн сэнтийд тухлагсдын үг, үйлдэл нэг иймэрхүү...

2017/01/04
Share |
Хүмүүс:
Зөөлөн сэнтийд тухлагсдын үг, үйлдэл нэг иймэрхүү...

Эмэгтэй гишүүд хувцаслалт болон хийж байгаа үйлдэл, хэлэх үг бүртээ алдаа дутагдал гаргах болсон нь олны шүүмжлэлд ихээхэн өртөөд байгаа .

Тухайлбал, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар агаарын бохирдлын талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төрийн ширээний ард, албан хурал хэлэлцүүлгийн үеэр бохь зажлангаа, хээв нэг гараа зөрүүлэн суух дүр өрх олон шүүмжлэлд өртөж эхлэв. Угтаа бол төрийн байтугай хувийн нэг жижиг байгууллагын хурлын ширээний ард ч бохь зажлах нь бүдүүлэг соёлгүй хэрэг. Төрийн ордонд ч бохь зажлахыг хамгаалалтын албанаас хориглодог.  Гэвч Н.Амарзаяа гишүүний хувьд төрийн ажил явагдаж, албан хурал өрнөж байх үед бохь зажлах нь энгийн нэг үзэгдэл бололтой.

Түүнчлэн хурлын үеэр УИХ-ын шинэхэн гишүүн Г.Мөнхцэцэг “Ард иргэд маниусыгаа хараагаад байдаг... Ард иргэдийн ухамсрын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй байна... Ухамсрыг дээшлүүлж чадвал гамшгаас гарах гарц болно” гэж хэлсэн нь олон хүний ундуйцлыг ихээхэн хүргээд байгаа юм. Улаанбаатар хотын утаа дээд цэгтээ хүрч, үр хүүхдүүд нь өвчинд баригдаж, зовж шаналж байхад зөөлөн сэнтийд тухалсан түшээдийн амнаас гарч байгаа үг, үзүүлж байгаа үйлдэл нэг иймэрхүү...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.