Зүүдэндээ харсан тоогоороо лото бөглөсөөр 3.9 сая ам.доллар хожжээ

2017/01/05
Share |
Хүмүүс:
Зүүдэндээ харсан тоогоороо лото бөглөсөөр 3.9 сая ам.доллар хожжээ

Нэгэн канад эмэгтэй 30 жилийн турш нэг ижил тоогоор лото бөглөж байсны эцэст 3.9 сая доллар хожсон талаар ВВС уламжлав. Канадын Нова Скоша мужийн Зүүн Пассаж хотын оршин суугч Ольга Бено гэдэг эмэгтэй 1989 оны тавдугаар сард зүүдэндээ харсан багц тоогоо ашиглан лотто бөглөсөөр иржээ. Хавдраар өвчилсөн тэрээр эмчилгээ хийлгэхийн тулд байраа зарсан байна. Одоо тэрбээр шагналын мөнгөөрөө орж гарахад хялбар ранчо загварын байшин барихаар төлөвлөж байгаа аж.

Тэрээр “Би тоонуудыг мэдэрч байсан, лото бөглөсний орой миний тоонууд зурагтаар гарч, би нүдэндээ итгээгүй, цааш нь үзэлгүй орхисон. Гэвч маргааш өглөө нь сониноос тоонуудыг хартал миний зүүдэлсэн тоонууд байсан. Тэгээд дүү рүүгээ утасдаж "Би лото хожсон байна" гэж хэлсэн. Харин дүү минь надад итгэлгүй "Үнэнийг хэлмээр байгаа үедээ дахиж залгаарай" гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

Ольга Бено 12 дугаар сарын 28-ны өдрийн лотоноос 3.9 сая доллар хожсон хоёр хүний нэг бөгөөд нөгөө хүн нь баруун Канадад амьдардаг байна. Ольга Бено 10 жилийн өмнө хорт хавдар тусч, эмчилгээний мөнгө олохын тулд байшингаа зарахаас өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр энэ өвчнийг даван гарахад миний нөхөр, хүүхдүүд, ач зээ нар ихэд тусалж дэмждэг гэж хэлээд, тэднээ “Disney World”-оор аялуулна гэж хэлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.