НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэдийн анхааралд

2017/01/05
Share |
Хүмүүс:
НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэдийн анхааралд

НӨАТ-ын сугалааны энэ оны хамгийн сүүлчийн тохирол энэ сарын 25-нд болсон. Тэгвэл ирэх оноос НӨАТ-ын буцаан олголт хэвийн үргэлжлэнэ гэдгийг  Сангийн яамнаас мэдээллээ. НӨАТ-ын буцаан олголт, сугалааны тохиролд зориулж, энэ оны төсөст 80 тэрбум төгрөг тусгаад буй.

НӨАТ-ын буцаан олголтыг цаг тухайд олгох талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Одоогийн байдлаар 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэж банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаар гэдэгт картны дугаар биччихсэн байдаг. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал улсын төсвөөс гарна гэсэн үг. Бид үүнийг НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна" гэсэн юм.

Түүнчлэн тэрээр ирэх оны нэгдүгээр сарын 5-наас өмнө баримтаа бүртгүүлэхийг иргэдэд уриалсан. Иргэд 2017 оны нэгдүгээр улиралд багтаан өнгөрсөн онд хийсэн худалдан авалтын үйлчилгээний үнийн дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан олголтын хүрээнд авна. Ингэхийн тулд дараах зүйлийг анхаарах шаардлагатай.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛ АВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголтын урамшуулал авах иргэд цахим төлбөрийн ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан болон 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд өнөөдрийн дотор амжиж дараах тохиргоог хийх ёстой аж.  

EBARIMT.MN              ХУВЬ ХҮН/ НЭВТРЭХ ДАНС             ТОХИРУУЛАХ 

Та код, нууц үгээ мартсан бол "ХУВЬ ХҮН/НЭВТРЭХ  “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу" гэсэн дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгох юм байна. Ингэхдээ овог нэрээ криллээр бичих, регистрийн дугаарын формат зөв эсэх, банкны нэр, хамтран эзэмшигчгүй өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй аж.

Харин үнэн зөв оруулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Төрийн сангаас сугалааны тохирлын мөнгө болон НӨАТ-ын буцаан олголтоо хугацаанд авна. 

Тодруулбал, хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23.59 цаг хүртэл хэвлэгдсэн баримтуудаа 2017 оны эхний ажлын тав хоногт e.barimt.mn сайтад бүртгүүлнэ. Ингээд ГТМТТ, УТҮГ нь 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан авалтын мэдээллийг хувь хүн бүрээр нь гаргаж, ТЕГ-ын орлогын газарт ажлын тав хоногт багтаан илгээж, ТЕГ мэдээллийг ажлын 9 хоногийн дотор хянан баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлэх юм байна. Ингэснээр Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүн, албан байгууллагын бүртгүүлж, баталгаажуулсан данс руу НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтыг шилжүүлэх ажээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг http://butsaalt.ebarimt.mn/-ээс аваарай.

эх сурвалж: eagle.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.