”Заазуурдуулсан” хохирогчийн гэр бүлүүд хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөнд ”Гуйлт” хүргэлээ

2017/01/06
Share |
Хүмүүс:
”Заазуурдуулсан” хохирогчийн гэр бүлүүд хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөнд ”Гуйлт” хүргэлээ

Хятад улсын иргэнд заазуурдуулсан 4 настай хүүгийн гэрт очиж уулзлаа.

Хятад улсын иргэнд заазуурдуулсан 4 настай хүүгийн гэрт очиж уулзлаа. Нас барагсдыг өчигдөр сүүлчийн замд нь үджээ. 

Барагсад гэж хэлж байгаагийн учир нь хэрэг гардаг тухайн өдөр хөөрхий бүсгүй ч бас заазуурдуулж амь насаа алджээ. 4 настай хүү бол нас барсан бүсгүйн хүү биш бөгөөд дүүгийнх нь хүү байжээ. 

Ингэж 2 айлын амьдралд нөхөгдөшгүй гарз хохирол учирсан байна. 13 настай заазуурдуулсан хүүгийн бие сайжирч байгаа гэнэ. Олон мэдээлэл бидний авч буйгаас зөрүүтэй байгааг анзаарсан.

Тус гэр бүлүүд надаар дамжуулан хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөнд "Гуйлт" хүргэлээ. "Бяцхан хүүгийн минь сүнс холдож амжаагүй байна, 49 хоног ч гүйцээгүй байна, хоёр хүний алтан амийг алдаад байна, иймийн учир өөрсдийн мэдэхгүй зүйлсээ битгий хов жив болгон шуугиач ээ. 

Бид ямар ч хэвлэл мэдээллийнхэнд яриа өгөөгүй, цагдаа нарт ч тийм эрх байхгүй. Тийм байтал өөрсдийн мэдэхгүй зүйлсээ зохиож бичин, талийгачийн нэр хүндэд бүдүүлгээр халдан, Монгол хүний бус зан гаргаж, нас барагсдын сүнсийг өндийлгөх нь хэцүү байна. 

Шүүх цагдаа хуулийн дагуу ажлаа хийж гэмт хэрэгтэнд ялыг нь үүрүүлж байгаа. Тиймийн учир одоо энэ хэргийн талаар зурагт сайтаар шуугихаа зогсоон үлдэж хоцорсон хүмүүсийн сэтгэлийн шаналлыг бүү нэмээч" гэлээ.

Ч.Ганжавхлан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
монгол хүн Хужаа нарыг харахаараа мөнгө нүдэнд нь харагдаад өвөрт нь гүйж ороод дээшээ хараад алцайгаад хэвтчихдэг монгол хүүхнүүд хохь нээ. Тэр муу хүү л хаЙран юм.
IP:202.179.23.76  2017-01-07 08:36:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.