С.Зоригийг хөнөөсөн этгээдүүд гэр бүлийн 4 хүний аминд хүрчээ

2017/01/09
Share |
Хүмүүс:
С.Зоригийг хөнөөсөн этгээдүүд гэр бүлийн 4 хүний аминд хүрчээ

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийг шунахайн сэдлээр, онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэргийн эзнийг монголчууд 18 жилийн турш хайсан. Тэгвэл энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүд нь Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх гурван хүн болж таарсан бөгөөд шүүх тэдэнд тохирох ялыг оноож, харин захиалагчийг нь хараахан илрүүлээгүй байгаа. Тэгвэл энэхүү хэргийг үйлдсэн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь С.Зориг агсны амь насыг бүрэлгэснээс гадна өөр дөрвөн хүнийг хөнөөсөн гэдгийг Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал хэлсэн байна.

Тэрбээр "Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн 2006 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн  хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар, санаатай шатааж амь насыг нь хөнөөсөн үйлдэлд нь ял сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг нотлогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан.

Энэ хэргийг илрүүлэхээр Тагнуул, Мөрдөн байцаах газар, Прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа. Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангийн "хүнийг санаатай алах" гэсэн зүйл ангиар ял оногдуулсан. Гэхдээ анх хэрэг үйлдэгдсэнээс хойш 18 жил энэ хэргийг "Улс төрийн  зорилгоор үйлдэгдсэн" гэдэг ойлголтыг манай улс төрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр  өнөөдрийг хүрлээ. Хэргийг шалгаж тогтоогоод шийдчихээр "Энэ тийм байх ёсгүй" гээд л яриад байна. Хүмүүсийн толгойд 18 жил тогтсон ойлголтыг өөрчлөх хэцүү" гэжээ.

 

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүд гэр бүлийн 4 хүний аминд хүрчээ - See more at: http://www.wikimon.mn/content/72831.shtml#sthash.z0SL96b2.dpuf
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.