Хүмүүс: |
СТА, дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг бяцхан жаал хүү чин сэтгэлээсээ дуулсан нь цахим ертөнцөөр олныг байлдан дагуулсан. Үүнээс үүдэн тавхан настай Ө.Өсөх-Ирээдүй хүүтэй хамтран дуучин Э.Төрмандах уран бүтээл хийхээр болжээ. Увс аймгийн Тэс сумаас хүүг Улаанбаатар хотод урьж авчирсан бөгөөд хоёрдугаар сарын 15-нд хийх СТА дуучин Э.Төрмандахын тоглолтонд оролцохоор болж байгаа юм байна.
Сонирхуулахад А.Өсөх-Ирээдүй хүү, өөрийн эгч, ах хоёртой хамтран “Удам залгасан аялгуу” тоглолтоо өнгөрсөн сарын 9-нд Увс аймгийн “Ойрад” театрт хийсэн. Түүний тоглолтыг нутгийн иргэд олноор үзэж, дахин нэг өдөр тоглосон гэнэ. Мөн Увс аймгийн Тэс сумандаа хоёр өдөр тоглолтоо хийсэн аж.