Сүмд халдлага үйлдсэн этгээд цаазын ял сонслоо

2017/01/11
Share |
Хүмүүс:
Сүмд халдлага үйлдсэн этгээд цаазын ял сонслоо

АНУ-ын Өмнөд Каролинад байрлах библийн сүмд халдлага үйлдсэн Дюлэн Рүф гэх этгээд шүүхээс цаазын ял сонслоо. Тэрбээр өнгөрсөн онд сүм рүү дайран орж, 9 өнгөт арьст иргэнийг буудан хөнөөсөн юм. Түүнд 33 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, нэлээд хэдэн сар шалгаж, хоёр ч удаагийн шүүх хурлын дараагаар ийнхүү ялын дээд хэмжээ оноож байгаа аж.

Гэмт этгээд хийсэн үйлдэлдээ огт гэмшээгүйн дээр анхны байцаалтын үеэр “Би энийг хийх л ёстой байсан. Тэднийг хөнөөх ёстой байснаа одоо хүртэл дахин дахин мэдэрдэг” гэсэн байдаг.   

Өмнөд Каролинагийн дээд шүүх гэмт этгээдэд оноох ялыг дор хаяж гурван цаг хэлэлцэж байж шийдвэрлэсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Zuv zuv,im yumnud xorvod xereggui
IP:66.181.185.30  2017-01-12 08:56:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.