Хүмүүс: |
Жүжигчин Б.Амарсайхан болон түүний гэргий С.Уран нар шинэ оны уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэд АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тодруулбал, уран бүтээлчид Есүс Христийн тухай кино бүтээхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар түүний гэргий С.Уран “Бид энэ онд АНУ-тай хамтран Есүс Христ, итгэлийн тухай кино хийхээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл бурхны сайн мэдээний талаар ил, шууд утгатай уран сайхны кино манай улсад хийж байгаагүй” хэмээн ярьжээ.