Баярлалаа Стивен Сигаль...

2017/01/16
Share |
Хүмүүс:
Баярлалаа Стивен Сигаль...

Оны өмнөхөн Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 11р байрт шалгаран Монголын миссүүдийн чансааг өргөсөн А.Баярцэцэгтэй Холливудын нэрт жүжигчин Стивен Сигаль уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл мисс бүсгүй жүжигчнийд зочлон очиж хэсэг хугацаанд гэр бүлтэй нь хамт халуун дулаан яриа өрнүүлсэн байна. Одоо үеийн залуусын үлгэр жишээч төлөөлөл болж чадаж байгаа Баярцэцэг энэ үйл явдалтай холбогдуулан ийнхүү сэтгэлээ уудалжээ..

 

Тэрбээр:

 

“Багш гэж хэн бэ гэж бодогдлоо. Багш хүн чамд аливааг яаж хийхийг зааж өгөхгүй байж болох ч алийн хэдийнэ чадах чансаатай дотоод би-г чинь сэртэл нь сэгсэрчих урам зориг, итгэл найдварын галыг асаадаг хүн юм шиг санагдлаа. Энд байх өдрүүдийн богинийг мартаж эрхэм багш нар мэт ах эгч нараасаа залуу хүмүүс зөв хүн байж, зөв зүйл хийж, зөв амьдарч, зөв нөхдөөр хүрээлүүлж зорилго мөрөөдөлдөө хүрэх тухай сургааль мэдлэгийг нь сонсож суух юутай сайхан. Гэртээ халуун дотноор хүлээж авч байгаа Steven Seagal-д баярлалаа. Тэмцээнээс эхлээд л танилцсан цагаас хойш төрсөн дүүдээ тусалж байгаа юм шиг л сэтгэл гаргаж дэмждэг эрхэм эгч Б.Эрдэнэтуяа -даа маш их баярлалаа. Бас ийм сайхан хүмүүстэй анх холбож өгсөн хайрт найз Х.Бадамгэрэлдээ баярлалаа” гэжээ. Дашрамд дурдахад мисс маань багагүй хэл аманд өртүүлж байсан гадаад найз залуутайгаа аль хэдийнэ гэрлэхээр төлөвлөсөн бололтой. Харж байгаачлан зурган дээрх бөгж нь үүнийг илтгэж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.