С.Жавхлан од юм аа...

2017/01/16
Share |
Хүмүүс:
С.Жавхлан од юм аа...

МУГЖ дуучин Самандын Жавхлан “од” хөтлөгч Д.Анужинг ардаа хол орхин хотын дүүргийн төвөөс УИХ-ын гишүүн болон сонгогдсон. Төрсөн нутаг Увсдаа унаж явсан С.Жавхлан парламентын гишүүн болоод чуулганы танхимд гайгүй дуугардаг “поп од” боллоо. “Эрдэнэт”-ийн асуудлаас эхлээд мэдэхгүй, чадахгүй зүйл ч гэж алга.
УИХ-ын гишүүн болоод тайзан дээр гарахгүй гэж байсан МУГЖ С.Жавхлан тоглолт зохион байгуулахаар болсон нь нөхөрлөлөөс эхтэй. Учир нь “Хамаг Монгол” төсөлд Өвөрмонголоос сонгогдон оролцсон хамтрагч дуучин Баясгалан нь хүнд өвчиж, найзынхаа эмчилгээнд зориулан хандивын тоглолт хийхээр болсон. Харамсалтай нь билетийнх нь борлуулалт муу байж, тоглолт нь түр хойшилсон сурагтай. Дуучин Жавхлан УИХ-ын гишүүн болсноос хойш үндэсний үйлдвэрлэлээ дэмжин гэргий Г.Эрдэнэчимэг, МУГЖ Г.Ариунбаатар, Т.Ариунаа тэргүүтэй дуучидтай дуулсан. Эрхэм гишүүн С.Жавхлан ажилчин ангийн дүрд хувирч, МУГЖ С.Жавхлангийн ажилч дүр нэг иймэрхүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.