Хүмүүс: |
Дээд сургууль дүүргээгүй ч дуулж жүжиглэж, урлагаар талхаа олж яваа Мино одоо “Сити” дээд сургуульд сурч байгаа. Дөнгөж хорьхон насандаа халхын цуутай эр Дамбын Хишигжаргалынд бэр болон хадмын хаяа түшиж, нижгэр хурим хийчихээд хагас жил ч болоогүй салсан гашуун түүхтэй. Анхны хайр Өвөрхангайн алтны магнат Бямбасүрэнтэй эргэж нийлэн хүүтэй болсон ч хамтын амьдрал нь бас бүтэлгүйтсэн. Хүүтэйгээ амьдардаг Мино “Эмоци” продакшны бүсгүйчүүд, хамт кинонд тоглосон Шүүдэрцэцэг, УДЭТ-ын жүжигчин Одноо зэрэг бүсгүйчүүдтэй найз. Сүүлийн үед Ариунзаяа гэдэг бүсгүйтэй үерхэн гаравч оровч хамт байх болсон. Хачирхалтай нь Мино сайн найзтайгаа усны дусал шиг адилхан, ихэр охид гэж хэлбэл итгэмээр, эндүүрмээр адилхан.