Шүүх хуралд Б.Булганыг оролцуулах шаардлага тавилаа

2017/01/17
Share |
Хүмүүс:
Шүүх хуралд Б.Булганыг оролцуулах шаардлага тавилаа

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн яллагдагч нарт холбогдох шүүх хурал хаалттай болж, (2016.12.27) гурван этгээдийг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн, түүнийгээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүнийг галдан шатаасан хэргээр буруутгаад байна. Энэ хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилж, Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатарт хорих ялын дээд хэмжээ болох 25 жилийн ял, Т.Чимгээд эмэгтэйчүүдэд оноодог хорих ялын дээд хэмжээ болох 24 жилийн ял тус тус оноосон юм. Гэвч, Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарын ар гэрийнхэн давж заалдах тул анхан шатны шүүхийн тогтоол түдгэлзээд байна. Тиймээс ар гэрийнхэн нь дараагийн шатны шүүх хурал болтол тэднийг батлан даалтад авахыг хүсч байгаа талаар өчигдөр хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.
Мөн Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг дөрвөн хүнийг галдан шатаасан хэргийг зохион байгуулаагүй, оролцоогүй гэж холбогдох нотломжийг үзүүллээ. Тодруулбал, 2007 онд Орхон аймагт гал түймэр гарч, дөрвөн хүн нас барсан гэдэг. Тэдний  нэг нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийн бие хамгаалагч (гурав нь бие хамгаалагчийн гэр бүлийнх нь гишүүд гэх) буюу хүн амины хэргийг дам захиалсан нэгэн гэгдэж байна. Тиймээс Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарт, Т.Чимгээ нарыг хэргээ нуун дарагдуулахын тулд тэднийг шатаасан гэж буруутгаад байгаа юм.

Харин Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар “Гал түймэр нь цахилгааны буруу ашиглалтаас гарсан гэх дүгнэлт бий. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байгаа тухайгаа энэ нотломжид дурдсан” гэв. Дээрх нотломжийг тэд Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг гал түймэртэй холбоогүй гэх баримт гэж үзэж байна. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулж, амьд гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулах шаардлагатай гэсэн гэлээ. Учир нь, хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гадаад төрх огт таарахгүй байгаа гэж үзэж байна.

Эх сурвалж: www.assa.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.