Хүмүүс: |
Монголын тайз, дэлгэцийн урлагийн шинэ залуу үеийн үлгэр жишээ төлөөлөл болж яваа жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт гадаадад суралцахаар өнөөдөр өглөө явжээ. Түүний тоглосон кино бүр олны таашаалд нийцэж, хамгийн эрэлттэй эмэгтэй жүжигчдийн нэг байгаа. Амьдрал, уран бүтээлээрээ залуу үедээ үлгэр жишээ болж яваа хөөрхөн бүсгүй О.Дөлгөөн яг хэдий хугацаагаар хилийн чанадад суралцахаар явж байгаа нь тодорхойгүй бөгөөд ямартаа ч өөрийн үнэнч үзэгчидээ удаан хүлээлгэхгүй биз ээ... Авъяаслаг бүсгүйдээ амжилт хүсье!!!