Хүмүүс: |
2010 онд нууц баримт бичиг задруулсан хэргээр ял эдэлж байгаа Челси Мэннингийн ялыг хөнгөрүүллээ. Тэрээр армид байхдаа Ирак, Афганистанд явуулж буй АНУ-ын цэргийн ажиллагааны бодит үнэнийг илчилсэн нууц мэдээллийг WikiLeaks сайтад өгсөн юм.
29 настай АНУ-ын армийн албан хаагч Челси, хүйсээ солиулж нэрээ Брэдлэй Мэннинг болгон өөрчилсөн. 2045 онд суллагдах байсан бол 5-р сарын 17-нд суллагдахаар болжээ.
Тэрээр 2013 онд улс хоорондын нууцыг задруулсан хэрэгтээ 35 жилийн хорих ял сонссон юм.
Брэдлэй Мэннинг Канзас мужийн Fort Leavenworth-ийн цэргийн хориход хоригдож байгаа бөгөөд ноднин хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн байна.
Тэрбээр 2012 онд хүйсээ солиулах хагалгаанд орсон бөгөөд Мэйнинг шоронд даавар тэнцвэржүүлэх эмчилгээ хийснийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан аж.
Ноён Обама ерөнхийлөгчийн хувиар хийсэн эцсийн ажлуудын нэг нь 209 хүний ялыг хөнгөрүүлж, 64 хүнд уучлал үзүүлсэн байна.