Хүмүүс: |
Жүжигчин П.Шүүдэрцэцэг болон Микс хамтлагийн дуучин Темпо нар чамгүй удаан хугацаанд үерхэж олон охид, хөвгүүдэд үлгэр дууриалал үзүүлсэн билээ.
Гэвч тэдний хайрын түүх хагас жилийн өмнө дууссан юм. Түүнээс хойш жүжигчин П.Шүүдэрцэцэг нам гүм байсан хэдий ч он гараад шинэхэн хайранд умбаж яваагаа цахим хуудаснаа нийтэлсэн юм.
Харин шумыг залруулж дуучин Темпо "Цаашаа харсан нь би бишээ, наашаа харсан нь би" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэллээ.
Мөн тэрээр П.Шүүдэрцэцэгийн зурган дор “Сайхан харагдаж байна. Аз жаргал хүсье та хоёртоо” хэмээн бичиж хариуд нь П.Шүүдэрцэцэг “Маш их баярллаа, Чамдаа ч бас хамгийн сайн сайхныг хүсье. Сайн хүнтэй учирч, жаргалтай амьдраарай” гэжээ.