Хүмүүс: |
Дөнгөж төрсөн үрээ хөнөөхөөр завдсан хэрэг Баянхонгор аймагт гарчээ. Тодруулбал, төрөөд дөнгөж 10 хонож байсан бяцхан хүүхдээ ээж нь хөнөөхийг завдсан тухай эх сурвалж мэдээллээ. Гэмт этгээд нярайн биеийн бүх хэсэг зүүгээр шивсэн байдалтай байхад нь хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.
Хүүхдээ хороохыг завдсан эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн бөгөөд мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ.
Б.Учрал
BreakingNews.MN