СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ

2017/01/20
Share |
Хүмүүс:
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ

Өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймгийн зарим сумдад онц хэрцгий аргаар хүний бие, эрүүл мэндэд халдсан, дээрэм булаалтын хэргүүд дараалан гарсан байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай өсвөр насны охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ. Хохирогч охины биеийн байдал маш муу, нэг хөл нь хугарч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээлэл байна. Дээрх аймшигт хэрэг үйлдэгдсэнээс гурав хоногийн дараа аймгийн төвд байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанаас 19 настай оюутан охиныг бусдад зодуулсан байхад нь олжээ.

Коллежийн оюутан охиныг олсон даруйд эмнэлэгт хүргэсэн гэх ба эмчийн үзлэгээр охиныг мөн хүчирхийлсэн болохыг тогтоожээ. Хохирогч охины биеийн байдал тааруу, аймгийнхаа эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг дор аймшигт хэрэг дараалан гарсантай холбогдуулан нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж, аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Мөн сэжигтнүүдийн ам зургийг гаргаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Улмаар хүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн халдсан онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийг энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид отолт хийн баривчилжээ.

-СЭЖИГТНҮҮДИЙН НЭГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ЯВЖ БАЙГАА ГЭВ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх гэмт хэргүүдийг гурав ба түүнээс дээш хүн үйлджээ. Цагдаа нар отолт хийж тэдний хоёрыг баривчилсан учир нэг ба түүнээс дээш сэжигтэн гадуур эрх чөлөөтэй явж байж болзошгүй аж.

Энэхүү хэргийн талаар Өмнөговь аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Энэ хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг эцэслэн шийдсэн ч зарим төрлийн хүнд гэмт хэргүүдийг нууц байлгах хэрэгтэй байдаг. Учир нь нийгмийн сэтгэлзүйд нөлөөлдөг. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн хохирогчийн аюулгүй байдал, амь бие, нэр хүндийг хамгаалах үүднээс мэдээлэл хаалттай” гэсэн тайлбар хэлсэн юм.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд Монгол улсын Эрүүгийн хуулийн 91-р зүйл анги буюу хүний амь насыг санаатай хөнөөх, мөн хуулийн 126-р зүйл анги хүчиндэх гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хохирогч нарын тухайд хоёр ба түүнээс дээш хэмээн үзэж байгаа ба дахин хохирогч нэмэхгүй байх үүднээс иргэдэд сэрэмжлүүлэг тараажээ.

Аймшигт хэргүүд гарснаас хойш иргэд байнгын сэтгэл санааны түгшүүртэй амьдарч буйг нутгийн оршин суугчид хэлж байна. Уг хэргийн талаар иргэн О хэлэхдээ “Манай аймаг сайхан тайван, гэмт хэрэг зөрчил ч бага гардаг байсан. Гэтэл юу болов гэмээр гэнэт л ийм хэргүүд ар араасаа гарсан гэж дуулдсан. Энэ жигшүүртэй хэргийг үйлдсэн хүмүүс нь шоронгоос Өршөөлийн хуулиар суллагдсан юм гэнэ лээ.

Коллежийн оюутан охиныг дагаад сургуулийнхаа хашаанд ороход нь араас нь тоосгоор цохиж унагасан гэж байсан. Охины бие их л муу байгаа гэж дуулдсан. Өршөөлийн хуулиар манай аймагт 20 хүн суллагдаж ирж байгаа. Энэ хүмүүс шоронд ороод хүмүүжсэн үү гэвэл үгүй. Эхнээсээ ийм бузар хэрэг хийгээд явж байна. Хуульч хүний зүгээс би, манай улсад цаазын ял хэрэгтэй гэж боддог. Хүмүүжигч нар өршөөгдөж гарч ирээд, дахин гэмт хэрэг хийж, дахин нэг хүн хохирогч болж, бүх насаараа шаналж үлдэх болж байгаад харамсаж байна” гэлээ.

Б.ЦОГ

эх сурвалж: medee.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ €Ðµ Спайс в Усть-Кат
IP:5.189.206.214  2018-03-31 16:45:50
rekoloas Москва ТверскоР¹ купить Гашиш [Soft Hash] Москва Внуково купить Cocaine Premium: Peru СтрежевР¾Ð¹ купить Cтимулят
IP:193.32.94.192  2018-07-16 20:17:26
Njgmejkg , http://tracyelizabeth.net/inde x.php?option=com_k2&view=iteml ist&task=user&id=2638 موقع_تعارف_تركيا , http://bobmycpa.com/index.php? option=com_k2&view=itemlist&ta sk=user&id=58841 بن_كندا_شباب_للز
IP:146.185.202.119  2018-12-15 13:54:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.